Friday, March 6, 2009

Сагсан бөмбөгийн түүх


NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь Хойд Америкийн эрэгтэйчүүдийн мэргэжилийн сагсан бөмбөгийн гол лиг бөгөөд АНУ-ын 29, Канад улсын 1 нийт 30 багийн хооронд зохиогддог дэлхийн сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлдог гол лигүүдийн нэг ажээ.
Уг лиг нь анх 1946 оны 6 сарын 6-нд “Америкийн сагсан бөмбөгийн холбоо” /Basketball Association of America/ нэртэйгээр Нью-Йорк хотод 11 багийн хооронд зохиогдож эхэлсэн бол 1949 оноос эхлэн “Үндэсний сагсан бөмбөгийн холбоо” /NBA/ нэртэйгээр зохион байгуулагдах болжээ.
NBA-ын 30 баг нь Өрнөд ба Дорнод гэсэн 2 бүсэд хуваагддаг ба бүс тус бүр нь 5 багтай 3 дивизионд хуваагддаг. Өрнөд бүс буюу Westren conference-нь /Northwest, Pacific, Southwest/ Дорнод бүс буюу Eastren conference-нь /Atlantic, Central, Southeast / гэсэн дивизионд хуваагдаг.
1946-1947 оны NBA-ын аваргын төлөө Philadelphia Warriors, Chicago Stages багууд шалгаран үлдэж байсан бөгөөд Philadelphia Warriors цувралыг 4:1-ийн харьцаатай хожсоноор түүхэнд анх удаа NBA-ын аварга багаар тодорч байжээ.
Энэ үеийн шилдэг багуудын нэг баг болох Boston Celtics 1957 онд анх удаагаа аваргаар тодорч байсан бол 1958-1959 оны улирлын тоглолтоос эхлэн 1965-1966 оны улирлын тоглолт хүртэл 8 удаа дараалан аваргаар тодорч хамгийн олон удаа дараалан түрүүлсэн багаар шалгарч байжээ. Чухам энэ л үеэс эхлэн Los Angeles Lakers, Boston Celtics багуудын хоорондын өрсөлдөөн эхэлсэн бөгөөд 1969 он хүртэл энэ 2 баг хоорондоо 6 удаа аваргын төлөө тааран тоглосоноос бүгдэд нь Boston Celtics баг аваргаар шалгарч байжээ.
1980 оноос эхлэн нэгэн шинэ үе эхэлсэн бөгөөд энэ нь NBA-ын түүхэнд домог болон үлдсэн тоглогчид болох Larry Bird, Earvin “Magic” Johnson нарын үе байлаа. Энэ үед Earvin “Magic” Johnson 5 удаа, Larry Bird 3 удаа багаа аварга болгож байжээ.
1990 оноос эхлэн “Нисдэг хүн” хэмээх хочит Michael Jordan-ны үе эхэлсэн. Тэрбээр багийн хамтрагч болох Scottie Pippen-ний хамтаар 1998 он хүртэл багаа 6 удаа аварга болгож түүхэнд бас нэгэн ул мөрөө үлдээсэн ажээ.
2000 оноос эхлэн Kobe Bryant болон Shaquille O’Neal нарын хослол үүсгэсэн Lakers-ийн үе дахин эхэлсэн бөгөөд 2003 он хүртэл 3 жил дараалан аварга багаар шалгарчээ.
Түүхэнд хамгийн олон удаа аваргаар тодорч байсан багуудаар:
Boston Celtics-17
Los Angeles Lakers-14 /Los Angeles 9, Minneapolis гэх нэрээр 5 удаа аварга болсон/
Chicago Bulls-6
San Antonio Spurs-4 тус тус шалгарч байжээ.

Хамгийн олон удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан тоглогчидын нэрс:
Kareem Abdul Jabbar-6
Michael Jordan-5
Bill Russell-5
Wilt Chamberlain-4
Magic Johnson-3
Larry Bird-3
Moses Malone-3

Аваргын төлөө тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор алдарт Michael Jordan 6 удаа шалгарчээ.

Улирлын тоглолт
NBA-ын улирлын тоглолт нь тухайн оныхоо 11 дүгээр сарын эхний 7 хоногт эхэлдэг. Багууд өөрийн дивизионы багуудтай 4 удаа /16/, нөгөө 2 дивизионы багуудтай 2-3 удаа /36/, нөгөө бүсийн багуудтай 2 удаа /30 тоглолт/ нийт 82 удаа тоглодог бөгөөд үүний 41-ийг хотдоо, үлдсэн 41 өөр хотуудад тоглодог.
Улирлын тоглолт дундаа орох үед бүх оддын тоглолт /NBA All Star Game/ зохиогддог ба байрлал тус бүр дээр интернэтээр хамгийн их үзэгчидийн санал авсан тоглогчид шалгарч оролцдог. Энэхүү бүх оддын тоглолтонд 3 онооны шидэлт / Three-Point Shootout /, NBA-д эхний болон 2 дахь жилдээ тоглож буй тоглогчидийн хооронд зохиогддог / Rookie Challenge /, цагирган дээрээс довтлох үзүүлбэр буюу /Slum dunk contest/, ур чадварын буюу /Skills challenge/, тухайн хотын холимог алдартнуудын дунд зохиогддог шидэлтийн тэмцээн буюу / Contestants /, 2 бүсийн оддуудын хооронд болдог тоглолт буюу /All Star/ зэрэг тэмцээн, уралдаан зохиогддог.
Флэй оппын тоглолт
Улирлын 82 тоглолт дууссаны дараа бүс тус бүрдээ хамгийн их хожилтой эхний 8 багууд хоорондоо тоглож /бүсийнхээ 1:8 байраар шалгарсан баг, 2:7, 3:6, 4:5/ гэх мэтээр дарааллаар тоглож бүсийн аваргаа шалгаруулдаг.

Аваргын төлөөх тоглолт

Бүсийнхээ аварга болсон 2 баг аваргын төлөө тоглох эрхтэй болдог ба хамгийн түрүүнд 4 хожил авсан баг нь аварга багаар шалгардаг. Ингэж тоглохдоо улирлын 82 тоглолтоос хамгийн их хожил авсан баг нь эхлээд талбай дээрээ дараалан 2 тоглох эрхийг олж авдаг бөгөөд дараагийн 3 тоглолт нөгөө багийн талбай дээр үлдсэн 2 тоглолтыг өөрийн талбай дээрээ тоглох эрхтэй байдаг.






No comments:

Post a Comment