Thursday, September 3, 2009

Top 10 Lakers Playoff Moments of 2009

NBA улирлын тоглолт эхлэх мөч ойртоод л сайхан байна даа. Хурдхан шиг л эхлээсэй. Энэ зун ёстой гал гарсан солилцоо наймаанууд болсон. Ялангуяа манай багт Ron Artest шинээр ирсэн Lebron & Shaq гээд тоглолтуудыг нь хархыг тэсэн ядан хүлээж байна. Миний хувьд Lakers гэдэг багийг 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл дэмжиж байна доо. 2005, 2006 онуудад жаахан уналтанд орсон ч гэсэн дэмжсээр л байсан цаашдаа ч энэ багаа дэмжсээр л байх болно. За ингээд манай багийн өнгөрсөн улирлын Playoff-ийн шилдэг 10-ыг үзэж сонирхоё.


Wednesday, September 2, 2009

Герман чанар гэж үүнийг л хэлэх байх даа

NBA Энэ зуны солилцоо наймаа



Ойрд блогтоо бичлэг нэмсэнгүй одоо нэг бичлэг нэмэе байз. Энэ бол мэдээж сагсан бөмбөг. Энэ зун ч ёстой сонирхолтой солилцоонууд NBA-д боллоо доо. Өнгөрсөн жилийн аварга Boston Celtics сахилгагүйгээрээ алдартай мөн хамгийн олон техникийн алдаа авдаг тоглогч болох Detroit Pistons-ийн Rasheed Wallace-ийг /2 жил/ өөрийн багтаа нэгтгэсэн бол энэ жилийн аварга Los Angeles Lakers ирээдүйтэй, өөрийгөө ямархуу тоглогч вэ гэдгээ Play Off-д харуулсан залуу тоглогч болох Trevor Ariza-г Houston Rockets руу илгээж оронд нь шилдэг хамгаалан тоглогч болох Ron Artest-ийг /5 жил/ багтаа нэгтгэсэнээр энэ жилийн аваргууд улам л хүчирхэгжлээ.

Өөр бас нэг сонирхолтой наймаа гэвэл энэ жилийн дэд аварга болох Orlando Magic багийн үндсэн холбон тоглогч Jameer Nelson-ийг бэртэлтэй байх хугацаанд багийн play-maker-ийн үүргийг хангалттай сайн гүйцэтгэсэн Hedo Turkoglu-г Toronto Raptors руу илгээж оронд нь New Jersey Nets-ийн Vince Carter-ийг багтаа нэгтгэлээ. Миний бодлоор энэ солилцоо Orlando-д тийм ч ашигтай сайн наймаа болоогүй гэж бодож байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? энэ жилийн алдаа дутагдлаа засаад дараа жил дахин аваргын төлөө гараад ирэхийг хэн байг гэхэв харж л байя.

Дээрх солилцоо наймаануудаас гадна хамгийн сонирхол татсан наймаа бол энэ жилийн тэргүүн багаар тодорсон Cleveland Cavaliers Superman хочит Shaquille O’Neal-ийг багтаа нэгтгэсэнээр төвийн байрлалд дутмаг байсан дутагдлаа нөхлөө гэж бодож байна. Мөн Anthony Parker, Jamerio Moon, Leon Powe гэх мэт тоглогчидоор хүчээ зузаатгасан Cleveland-ийнхан ирэх улиралд энэ жилийн амжилтаа илүү ахиулах боломжтой байхаа.

Дээрх солилцоонуудаас гадна анхаарал татаж байгаа баг бол яахын аргагүй San Antiono Spurs билээ. Энэ багийн хувьд өнгөрсөн улиралд бэртэл, гэмтлийн улмаас амжилт гаргаагүй алдаа дутагдлаа нөхөх зорилгоор хэд хэдэн тоглогчийг өөрийн багтаа нэгтгэж чадсан. Жишээ нь Richard Jefferson, Antonio McDyess. Дээрх 2 тоглогч дээр багийн хуучин бүрэлдэхүүн болох Tim Duncan, Manu Ginobili, Michael Finley, Tony Parker, Roger Mason, Matt Bonner гэх мэт туршлагатай тоглогчтой Spurs-ийн хувьд ирэх улиралд амжилт гаргах багуудын тоонд зайлшгүй орно.

Ингээд ирэх улиралд аварга болох магадлалтай багуудыг нэрлэе гэвэл

1. Lakers - Мэдээж өнгөрсөн жилийн аваргууд маань аварга гэдгээ дахин батлах зорилгоор тоглоно. Хамгийн хүчтэй өрсөлдөгч байна. Тоглогч нарын хувьд онцын өөрчлөлт ороогүй. Ariza явж Artest ирсэн. Тэгэхээр тэдний хамгаалалт улам л сайжирна. Мөн Andrew Bynum-ийн бэртэл гэмтэл гайгүй бол түүнийг хамгаалан тоглох тоглогчоор хэнийг тавих вэ гэдэг шүдний өвчин байсаар байх болно. Дээр нь мэдээж Испанийн шилдэг тоглогч болох Pau Gasol. Түүний хувьд F болон C байрлалд тоглодог болохоор бусад багийн хувьд бас л асуудал. Ямар тоглогчоор хамгаалуулах вэ гэдэг. Lakers-ийн бас нэг давуу тал бол мэдээж Lamar Odom. 3-аас шиднэ, оролттой, самбараас бөмбөг сайн авна, шийдний доор тоглочихно гээд давуу тал олонтой түүнийг бас л ямар тоглогчоор хамгаалуулах вэ гэдэг хамгийн том асуудал. Хамгийн сүүлд мэдээж алдарт Kobe Bryant. Бусад багийн хамгийн том асуудал болсон тоглогч байгаа цагт Lakers тийм амархан өрсөлдөгч биш байх болно.

2. San Antiono Spurs- Хуучин бүрэлдэхүүн хэвээрээ байгаа дээрээс нь Richard Jefferson, Antonio McDyess хоёр нэмэгдсэн. Энэ багийн хувьд бэртэл гэмтэл гайгүй бол аваргын төлөө гараад ирэх багуудын нэг.

3. Cleveland cavaliers

4. Boston Celtics

5. Orlando magic

6. Denver Nuggets

Friday, March 6, 2009

Далайд дусал нэмэр

     Өнөөдөр интернэтээр хэсүүчлэн аялж байгаад өмнө нь мэддэггүй зүйлээ мэдэж авдийн байна. Энэ юу вэ гэхээр бид бүхэн компьютер дээрээ юм хийж байгаад түр зуур компьютероосоо холдох хэрэг гардаг шүү дээ. Ингэхдээ windows+L хослолыг дарж lock хийдэг билээ.

     Энэ аргаас арай өөр нэг арга байдаг юм байна. Эхлээд desktop хэсгийг ил гаргаад mouse-ны баруун товчийг дарах ба тэндээс new-Shortcut хэсгийг сонгоно.Ингээд text field хэсэгт дараах текстыг бичнэ. rundll32.exe user32.dll,LockWorkStation

     Ингээд л өөрийн хүссэн нэрээ өгч хадгалахад desktop дээр тань таны өгсөн нэртэй shortcut үүссэн байх ба double click хийсэн үед lock болно.

     Энэ арга нь windows+L хослолоос удаан болхи арга боловч магадгүй таны компьютерийн windows товч ажиллахаа байсан, салаад уначихсан тохиолдолд энэ арга л хэрэгтэй болно доо. хэхэ

Сагсан бөмбөгийн түүх


NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь Хойд Америкийн эрэгтэйчүүдийн мэргэжилийн сагсан бөмбөгийн гол лиг бөгөөд АНУ-ын 29, Канад улсын 1 нийт 30 багийн хооронд зохиогддог дэлхийн сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлдог гол лигүүдийн нэг ажээ.
Уг лиг нь анх 1946 оны 6 сарын 6-нд “Америкийн сагсан бөмбөгийн холбоо” /Basketball Association of America/ нэртэйгээр Нью-Йорк хотод 11 багийн хооронд зохиогдож эхэлсэн бол 1949 оноос эхлэн “Үндэсний сагсан бөмбөгийн холбоо” /NBA/ нэртэйгээр зохион байгуулагдах болжээ.
NBA-ын 30 баг нь Өрнөд ба Дорнод гэсэн 2 бүсэд хуваагддаг ба бүс тус бүр нь 5 багтай 3 дивизионд хуваагддаг. Өрнөд бүс буюу Westren conference-нь /Northwest, Pacific, Southwest/ Дорнод бүс буюу Eastren conference-нь /Atlantic, Central, Southeast / гэсэн дивизионд хуваагдаг.
1946-1947 оны NBA-ын аваргын төлөө Philadelphia Warriors, Chicago Stages багууд шалгаран үлдэж байсан бөгөөд Philadelphia Warriors цувралыг 4:1-ийн харьцаатай хожсоноор түүхэнд анх удаа NBA-ын аварга багаар тодорч байжээ.
Энэ үеийн шилдэг багуудын нэг баг болох Boston Celtics 1957 онд анх удаагаа аваргаар тодорч байсан бол 1958-1959 оны улирлын тоглолтоос эхлэн 1965-1966 оны улирлын тоглолт хүртэл 8 удаа дараалан аваргаар тодорч хамгийн олон удаа дараалан түрүүлсэн багаар шалгарч байжээ. Чухам энэ л үеэс эхлэн Los Angeles Lakers, Boston Celtics багуудын хоорондын өрсөлдөөн эхэлсэн бөгөөд 1969 он хүртэл энэ 2 баг хоорондоо 6 удаа аваргын төлөө тааран тоглосоноос бүгдэд нь Boston Celtics баг аваргаар шалгарч байжээ.
1980 оноос эхлэн нэгэн шинэ үе эхэлсэн бөгөөд энэ нь NBA-ын түүхэнд домог болон үлдсэн тоглогчид болох Larry Bird, Earvin “Magic” Johnson нарын үе байлаа. Энэ үед Earvin “Magic” Johnson 5 удаа, Larry Bird 3 удаа багаа аварга болгож байжээ.
1990 оноос эхлэн “Нисдэг хүн” хэмээх хочит Michael Jordan-ны үе эхэлсэн. Тэрбээр багийн хамтрагч болох Scottie Pippen-ний хамтаар 1998 он хүртэл багаа 6 удаа аварга болгож түүхэнд бас нэгэн ул мөрөө үлдээсэн ажээ.
2000 оноос эхлэн Kobe Bryant болон Shaquille O’Neal нарын хослол үүсгэсэн Lakers-ийн үе дахин эхэлсэн бөгөөд 2003 он хүртэл 3 жил дараалан аварга багаар шалгарчээ.
Түүхэнд хамгийн олон удаа аваргаар тодорч байсан багуудаар:
Boston Celtics-17
Los Angeles Lakers-14 /Los Angeles 9, Minneapolis гэх нэрээр 5 удаа аварга болсон/
Chicago Bulls-6
San Antonio Spurs-4 тус тус шалгарч байжээ.

Хамгийн олон удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан тоглогчидын нэрс:
Kareem Abdul Jabbar-6
Michael Jordan-5
Bill Russell-5
Wilt Chamberlain-4
Magic Johnson-3
Larry Bird-3
Moses Malone-3

Аваргын төлөө тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор алдарт Michael Jordan 6 удаа шалгарчээ.

Улирлын тоглолт
NBA-ын улирлын тоглолт нь тухайн оныхоо 11 дүгээр сарын эхний 7 хоногт эхэлдэг. Багууд өөрийн дивизионы багуудтай 4 удаа /16/, нөгөө 2 дивизионы багуудтай 2-3 удаа /36/, нөгөө бүсийн багуудтай 2 удаа /30 тоглолт/ нийт 82 удаа тоглодог бөгөөд үүний 41-ийг хотдоо, үлдсэн 41 өөр хотуудад тоглодог.
Улирлын тоглолт дундаа орох үед бүх оддын тоглолт /NBA All Star Game/ зохиогддог ба байрлал тус бүр дээр интернэтээр хамгийн их үзэгчидийн санал авсан тоглогчид шалгарч оролцдог. Энэхүү бүх оддын тоглолтонд 3 онооны шидэлт / Three-Point Shootout /, NBA-д эхний болон 2 дахь жилдээ тоглож буй тоглогчидийн хооронд зохиогддог / Rookie Challenge /, цагирган дээрээс довтлох үзүүлбэр буюу /Slum dunk contest/, ур чадварын буюу /Skills challenge/, тухайн хотын холимог алдартнуудын дунд зохиогддог шидэлтийн тэмцээн буюу / Contestants /, 2 бүсийн оддуудын хооронд болдог тоглолт буюу /All Star/ зэрэг тэмцээн, уралдаан зохиогддог.
Флэй оппын тоглолт
Улирлын 82 тоглолт дууссаны дараа бүс тус бүрдээ хамгийн их хожилтой эхний 8 багууд хоорондоо тоглож /бүсийнхээ 1:8 байраар шалгарсан баг, 2:7, 3:6, 4:5/ гэх мэтээр дарааллаар тоглож бүсийн аваргаа шалгаруулдаг.

Аваргын төлөөх тоглолт

Бүсийнхээ аварга болсон 2 баг аваргын төлөө тоглох эрхтэй болдог ба хамгийн түрүүнд 4 хожил авсан баг нь аварга багаар шалгардаг. Ингэж тоглохдоо улирлын 82 тоглолтоос хамгийн их хожил авсан баг нь эхлээд талбай дээрээ дараалан 2 тоглох эрхийг олж авдаг бөгөөд дараагийн 3 тоглолт нөгөө багийн талбай дээр үлдсэн 2 тоглолтыг өөрийн талбай дээрээ тоглох эрхтэй байдаг.






Эхлэл


      Даяаршилын хэмээх XXI зуунд дэлхийн улс орон бүр аж үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжсэн нийгэм рүү шилжих явц эрчимжиж байгаа билээ. Энэхүү нийгмийн үндсэн гол зарчим нь үнэт зүйлс, эд баялагийг бүтээх эх үүсвэр нь мэдлэг, мэдээлэл юм.

     Би өөрийнхөө өдөр тутмын амьдралыг интернэт, гар утас, шинэ техник технологи, мэдээллийн эх сурвалжгүйгээр төсөөлж ч чадахгүй бөгөөд эдгээрээс ганц нь л дутагдахад тэр өдрийн дүр төрх бүдэг, бадаг ямар нэгэн зүйлийг эрж, хайж үгүйлэн өнгөрөөдөг.

      Ийнхүү өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн орчин үед шинэ соргог ямар зүйл урган гарч байгаа, цаашдын чиг хандлага, дүр төрх өнөөгийн нийгэмд маань юу болж байгааг та бүхэнтэй хуваалцахаар шийдэж энэхүү блогийг нээлээ.

                                                         2009 оны 3 дугаар сарын 06